
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2021 оны “Цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэх алба хаагчдын “Цэргийн албаны бэлтгэл” шатны сургалт энэ сарын 6-ны өдрөөс Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүнийг түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулж, Улсын Онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж, сургалтын хөтөлбөрийн дагуу нийт 96 цагийн турш “Батлан хамгаалах эрх зүй, эх оронч хүмүүжил”, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Зэвсэг техникийн бэлтгэл”, “Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл”, “Цэргийн инженерийн бэлтгэл”, “Биеийн тамирын бэлтгэл” зэрэг хичээлийг судална гэдгийг албаныхан мэдээллээ.

