
"Итгэл" эмнэлгийнхэн цахим хуудсандаа өчигдөр "Гэрэгэ систем гацсан тул энэ сарын 8, 9 өдөр ПСР шинжилгээ өгсөн иргэдийн хариу хугацаандаа гарахгүй нь" гэх утгатай мэдэгдэл гаргасан. Төрийн албаны ажлыг цахим хэлбэрт шилжүүлсэн эл систем өмнө нь ПСР шинжилгээ өгөх байршлыг буруу зааж, төөрөгдөл учруулж байсан зэргээр нээлтээ хийснээс хойш удаа дараа гацаж, иргэдэд хүндрэл учруулж буй. Яагаад гацаж буй, хэр удаан хугацаанд засаж дуусах талаар тодруулах гэсэн боловч албаныхан дуудлага авсангүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаа Гэрэгэ систем 14 цагийн өмнө гацсан бөгөөд одоо хэвийн ажиллаж эхэлжээ.