
2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж буй. Наймдугаар сарын 25-наас эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгожээ. Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авах юм байна. Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой гэнэ. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаа мэдээллээ.