
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлжээ. Тус аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар угаарын эрсдэл өндөр, өвөлжилтийн бэлтгэл хийх гурван сарын турш үргэлжилнэ.
Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлгээ хийж, анхаарах шаардлагатай 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсон талаар албаныхан мэдээллээ.