
Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 259 дахь өдөр бөгөөд он дуусахад 106 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын10, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ
- “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.40, юанийн авах ханш 443.00, зарах ханш 443.80, вонийн авах ханш 2.45, зарах ханш 2.46 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10:00 цагт “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ. Тус арга хэмжээ долоо хоног үргэлжилнэ.
- 11:00 цагт СХД-ийн 23 дугаар хороо, 34 дүгээр байрны хажууд НГЗБА-наас 34 дүгээр байрны хажууд байрлах төмөр бетонон болон тоосгон 15 гарааш буулгана. Чөлөөлсөн газарт авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр талаараа явган хүний зорчих хэсэг бүхий 2 эгнээ зам барьж өргөсгөх, шинээр гүүр тавина.
- 11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд Улаанбаатар арт фестивалийн хүрээнд модон сийлбэрийн симпозиум эхэлнэ. 10 багийн 20 сийлбэрч үзэгчдийн нүдэн дээр 8 цагийн турш сийлбэр хийж уралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд Невадад онгоцны жолоодлогын шоуны үеэр онгоц үзэгчдийн дээрээс унаж 75 хүний аминд хүрчээ.
- 2000 онд Сиднейд XXVII Олимпын тоглолтууд эхэлжээ.
- 1999 онд Билл Гейтс эхнэрийнхээ хамт хүн амын эрүүл мэнд муудаж байгаа асуудлыг судлах төв байгуулахад 5 тэрбум ам.доллар хандивлажээ.
- 1987 онд Монреальд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах тухай протоколд гарын үсэг зуржээ.
- 1979 онд Зүүн Германаас найман хүн агаарын бөмбөлгөөр Баруун Герман руу зугтжээ.
- 1975 онд Папуа-Шинэ Гвиней тусгаар тогтнолоо зарлажээ.