
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Эл өдрийг тохиолдуулж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдыг урамшуулах 40 сая төгрөгийг шийдсэнийг танилцууллаа. Түүнчлэн ТЦА-ны хоёр алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд орох эрхээр урамшуулж буй гэнэ.