
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна. Тус аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар угаарын эрсдэл өндөр, өвөлжилтийн бэлтгэл хийх гурван сарын турш үргэлжилнэ. Тодруулбал,
2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 оны галлагааны улиралд 350 гаруй өрхийн 786 хүн, 2021 оны 9 сар байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн тус тус угаарт өрсөн нь өмнөх оны мөн үеүдтэй хариуцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа нь аяны ач холбогдол үр дүнг илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах асуудалд онцгой анхаарч 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн хангаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан. Агаарын бохирдлыг ойрын 4 жилийн дотор 80%-аар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна. Энэ зорилтыг хангахын тул нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа.