
Шведийн Стокхолм хотод жил бүр зохион байгуулдаг “Asiatiska film festivalen” наадам энэ сарын сарын 28-нд “Гранд” театрт болно. Үүнд Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино оролцохоор болжээ. Энэ нь Монголын уран бүтээл тус наадамд оролцож буй анхны тохиолдол юм. Швед дэх Монголын ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагчидтай 2020 оноос мэдээлэл, санал солилцон хамтран ажиллаж, өөрийн орны кинонуудыг оролцуулах санал тавьж, хамтран ажиллажээ. Энэ удаагийн наадамд оролцох кинонуудыг зохион байгуулагчид сонгож, уран бүтээлчидтэй нь холбогдон ажилласан байна. “Asiatiska film festivalen” наадам ирэх аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.