
Өнгөрсөн өдрүүдэд шатахуун түгээх газрууд АИ-92, АИ-95 бензин зарахгүй, хязгаарлаж байсан. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас энэ талаар тодруулахад "ОХУ, БНХАУ-ын дотоодын асуудлаас болж шатахууны татан авалт буурсан. Үүний улмаас манай улсад 28 хоногийн нөөц үлдсэн учир шатахуун түгээх газрууд хязгаарлалт тогтоож буй юм. Гэхдээ хомстол үүсээгүй бөгөөд 10-р сард шатахууны татан авалт хэвийн болж, эл асуудлыг зохицуулна. Бензиний үнэ нэмэгдэхгүй бөгөөд АИ-92 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Харин өнгөрсөн өдрүүдэд АИ-95 бензиний үнийг нэмсэн газруудад шатахууны үнийг хоёр хоногийн дотор буулгах шаардлага хүргүүлсэн" гэлээ.