
УУХҮЯ, АМГТГ-ынхан Петровис, М-Ойл, Магнай трейд, Шунхлай зэрэг газруудтай хуралдаж, шатахууны нөөцийн талаар мэдээллээ. Тодруулбал, УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Манай улс сард 38-42 тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас импортолдог. ОХУ-аас манай улсад сард 28 мянган тонн АИ-92 шатахууныг нийлүүлэх гэрээтэй. Гэвч тодорхой шалтгааны улмаас энэ оны 8, 9-р сард гэрээнд заасан хэмжээгээр шатахуун нийлүүлэх боломжгүй, 9-р сард 17 тонн шатахуун нийлүүлнэ гэж мэдээлсэн. Эл нөхцөл байдалтай холбогдуулан манай улсын импортлогч компаниуд БНХАУ-аас нэг сарын нөөц бензин авахаар гэрээ хийж, мөнгийг нь төлсөн боловч тус улсаас төмөр замын засвар, "ковид-19"-той холбогдуулан 10-р сарын эхээр шатахуун нийлүүлэх боломжтой гэв. Харин ОХУ-аас өчигдөр 10-р сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Иймээс импортлогч компаниуд шатахууны хязгаарлалт хийж буй билээ” гэв. БНХАУ-ын төмөр зам засвар хийж байгаа тул шатахуун тээвэрлэх боломжгүй. Ийммээс 10-р сард шатахуун нийлүүлье гэх мэдээлэл өгсөн. Бид шатахууны нийлүүлэлтийг хангах зорилгоор маргааш ОХУ-ын нийлүүлэгч компанитай уулзана. Мөн БНХАУ-ын Элчин сайдтай ярилцаж байгаа" гэв. Ташрамд дурдахад, манай улсад 18 хоногийн шатахууны нөөц үлдсэн гэнэ.