
"Дэлхийн мисс-2021" тэмцээн нийт долоон шалгаруулалттай. Үүний хоёрыг нь фэйсбүүкт оруулсан постуудын like, share-ийн тоогоор шалгаруулдаг байна. Монголын мисс А.Бөртэ-Үжин энэ хоёр шалгаруулалтад сайн үзүүлэлттэй байсан ч албан ёсны фэйсбүүк хуудсыг нь хакердсан талаарх мэдэгдэл гаргалаа.
Тэмцээний эхний шалгаруулалтдаа амжилттай оролцож байсан түүний албан ёсны фэйсбүүк хуудсыг хакердаж, бүх постыг нь арваннэгдүгээр сарын 29-нд устгасан байна.
Цар тахлын улмаас нэг жил өнжсөн олон улсын миссийн тэмцээнийг Латин Америкийн Пуэрто-Рико хотноо арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд зохион байгуулж буй юм.
