
Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээлэл танилцуулах байжээ. Түүнийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа төлөөлөн мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ, “Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа маргааш бууна. Энд өнгөрсөн сарын махны үнэтэй харьцуулахад 27-40 хувиар хямд худалдаалж байна.
Тодруулбал:
үхрийн мах- 9,000-9,500
адууны мах- 7,500-8,000
хонины мах- 7,500-8,000
ямааны мах 6,300-6,500 төгрөг байна хэмээлээ.
Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг борлуулж буй аж.