
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Богд” банкны олон нийтэд санал болгож буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга өчигдөр эхэллээ. Ийнхүү “Богд” нь банкны салбарын реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлт ирүүлсэн анхдагч болж байна. Тус банк нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12.5 сая ширхгийг нэг бүрийг нь 2540 төгрөгөөр арилжихаар төлөвлөжээ. Ингэснээр нийт 31.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх аж. Санал болгон гаргаж буй хувьцааны 70 хувь буюу 8.75 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувь буюу 3.75 саяыг нь олон нийтэд арилжих гэнэ.
“Богд” банк үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийн 40 хувийг технологийн хөрөнгө оруулалтад, 30-ийг бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд, үлдэх 30-ийг нь борлуулалтын сувгийн сайжруулалтад зарцуулах нь.