Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Герман тамирчид дугуйн аялалаар Гиннесийн дээд амжилт тогтоохоор Монгол Улсад иржээ

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөж, өнгөрсөн наймдугаар сарын 2-ны өдрөөс аяллаа эхлүүлээд буй. Аяллаа эхлүүлээд зургаа хонож байгаа алдарт тамирчин өдөр 300-400км замыг туулж, өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ.

Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон тэрбээр Улаанбаатар хотод түр саатах үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар уулзаж, цааш үргэлжлүүлэх аялалд нь амжилт хүслээ.