Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өчигдөр Монгол улсын хэмжээний хүний эрхийн нөхцөл байдлыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, ХЭҮК хүний эрхтэй холбоотой асуудал шийдэл бүх мэлээллээ нэгтгээд УИХ-д илтгэсэн. Гэвч иргэдийн эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч гишүүдийн ихэнх нь байсангүй. 99 гишүүн хуралдаанд суусан гэж бүртгэсэн боловч хуралдаа эхлэх үед зарим гишүүд суусангүй. Харин сайд, даргын томилгоо яригдвал бараг 100% сууж, шөнө оройгүй хуралдана. Гэтэл иргэдийнхээ эрхийн асуудлыг ингэж үл тоов.