АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын эсрэг хориг тавилаа. Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг санхүүжүүлэгч гэж үзэж буй нефтийн “Роснефть”, “Лукоил” гэдэг хоёр компанийн үйл ажиллагааны эсрэг энэ хориг чиглэсэн, хэрэв Путин сэхээрвэл хоригийг даруй цуцлахаа тэрбээрбас хэлсэн байна. Уг хориг сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Хоёрдугаарт Оросын нефтийн эсрэг Европын Холбооны тавьж буй хоригийг дэмжихгүй, Өрнөдөд байгаа Оросын алтан валютын нөөцийг царцаах шийдвэрийг АНУхуваалцахгүй аж. Гуравдугаарт Украинд зэвсэг нийлүүлэх тухайд байр сууриа өөрчлөхгүй байгаа.
Байден, Трампын аль алины нь үед Оросын нефтид АНУ өргөн цар хүрээтэй хориг тавихгүй байсан нь бензиний үнэ өсөх, хүн амын дургүйцлээсболгоомжилсных юм. Тэгвэл одоо байдал өөрчлөгдөж, зах зээлд нефть илүүдэж, үнэ нь унаснаар Америкийн газрынтоснысалбарынханд аюул учруулахад тулсан байна. Нефтийн зах зээл дэх гол өрсөлдөгчийнхөө эсрэг тавьсан Трампын хоригийн эдийн засгийн үр ашгийг одоогоор үнэлэх боломжгүй ч улс төрийн хувьд цагаа олсон, чухал дохио боллоогэж Лондоны хааны коллежийн Оросын талаарх шинжээч Рут Дейермонд үзжээ. Энэ коллежийн Сэм Грин “Уг хориг дайныг эцэслэхгүй ч Оросын эрх баригчид хийгээд зах зээл нь Трамп хориг тавихаас түдгэлзэнэ гэсэн байр сууринаас шийдвэр гаргаж байгаа нөхцөлд чухал ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж буйюм.
Ийнхүү Оросын нефтийн хоёр том компани худалдан авагч, бүтээгдэхүүнийг нь тээвэрлэгчдийн хувьд түнш нь байхаа больж хилийн чанадад байгаа хөрөнгөөсөө ч алдахад хүрэх нь. Гэхдээ шинэ нөхцөл байдалд дасан зохицож, алдагдлаа багасгах хугацаа тэдэнд бас бий. Трампад ч Оросын нефтийн аж үйлдвэрийн эсрэг авах нөөц арга хэмжээ бий гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах байсан Даниел Фрид тэмдэглэжээ. Оросын нефтийн үнийн дээд таазыг багасгасан Европын Холбоо, Британийн шийдвэрт Трамп нэгдэж болох юм. Европ энэ үнийг нэг баррель нь 48 ам.доллар болтол буулгасан байдаг. Түүнээс гадна нефть болон түүний бүтээгдэхүүнийг борлуулахад нь Орост тусалж байгаа хөлөг онгоцны “сүүдрийн флот”-ыг нь ангуучлахад Европтой АНУ нэгдэж бас болно.
Өрнөдийн эдийн засгийн дарамтад Кремль дайны жилүүдэд аж төрж сурч буй. Америкийн хоригийг Трамп чангалахгүй есөн сар болсон нь ч тус болсон нь мэдээж. Тиймээс Оросын нефтийг авдаг Энэтхэг, Хятадын компаниудынх нь эсрэг хоёр дахь хориг тавьсан нь одоо нэлээд уршигтай үр дагавартай байгаа ньтодорхой.
Оросын эсрэг Европын Холбоо 19 дэх багц хориг тавьж буйгаа зарлалаа. Тус холбооны гишүүн 27 орон уг хоригийг санал нэгтэй дэмжив. Оросоос 2027 онд байгалийн хий авахыг хориглож, “сүүдрийн флот”-ын гэгддэг Оросын нефтийг зөөдөг хөлөг онгоцнуудыг хар жагсаалтад оруулж, Оросын дипломат ажилтнуудыг Европт нэвтрэхийг нь хязгаарлав. Үүнд Оросын 21 бие хүн, хуулийн 41 этгээд хамрагджээ.
Байдлаас ажихад Владимир Путиний гаргаж буй шийдвэр Дональд Трампын урмыг хугалсан төдийгүй удаан хугацаанд баримталсан байр сууриа өөрчилж, нүүр буруулахад ч хүргэж байна уу гэлтэй. Трамп Будапештэд Путинтэй хийхээр төлөвлөж байсан уулзалтаа хойшлуулаад зогсохгүй тавьж байсан хязгаарлалтуудаа ч зогсоохоор шийдлээ. “Лукойл”, “Роснефть”-ийн эсрэг хориг тавьж буйгаа Америк зарламагц нь Европын Холбоо түүнийг шүүрэн авч 19 дэх багцдаа оруулчихав. Нефть гадагш гаргадаг Оросын энэ хоёр томоохон компанийн хоморгонд 34 охин компани бас орж байгаа юм.
Украинтай эвлэрэх, үгүй ядаж байлдаанаа фронтын шугамаар түр зогсоох талаар Путинийг үгэндээ оруулчихна гэж итгээд Трамп Оросын эсрэг хориг тавилгүй бараг нэг жил тэвчив. Тэгээд бодлоо өөрчилж Киевийнудтал хүлээсэн үйлдлийг хийхээр шийдлээ. “Лукойл”, “Роснефть” компаниОросын экспортолдог түүхий эдийн тал шахам хувийг нь хариуцдаг юм. Хятадад нийлүүлдэг түүхий нефтийн 20 хүртэл хувь нь Оросынх байдаг бол үүний дөрөвний нэг орчим нь дээрх хоёр компанийх байдаг аж. Түүнээс гадна Орос нефтиэ Хятадад хямд үнээр өгдөг байна.
Орост тавьж буй Америкийн хоригийг Хятад төдийлөн хайхарсангүй байна. Шинжээчид уг хоригийг Оросын экспортод тэгтлээ зарчмын нөлөө үзүүлэхгүй гэцгээжээ. Гэхдээ АНУ ташуурын амт үзүүлэхийн зэрэгцээ зөөлөн арга бас хэрэглэх төлөвтэй. Юу вэгэвэл нефтийг нь худалдаж авах хэмжээгээ багасгахыг ятгах, энэ асуудлыг Си Жиньпинтэй Өмнөд Солонгост уулзахдаа хөндөнө гэдгээ Трамп нэгэнт зарлачихсан. Энэтхэгийн хувьд Оросоос авах нефтиэ багасгана хэмээн Ерөнхий сайд Нарендра Моди нь амласан гээд Трамп бас мэдэгдчихсэн. Үүнийг Нью-Дели хариналбан ёсоор нотлоогүй байгаа.
Америкийн хориг Оросын нефтийг зах зээлээс шахаад гаргачихна гэдэг юу л бол. Нефтийн үнэ их өснө, үүнийг АНУ өөрөө ч хүсэхгүй шүү дээ. Харин тухайн улсын гаднаас авч буй нефтид Оросын эзлэх хувь хэмжээг багасгаж, олох орлогыг нь хороож болох. “Лукойл”, “Роснефть”-ийн эсрэг тавьсан хориг удаан хугацаанд үйлчлэхгүй, Орос удахгүй Украинтай хийж буй дайнаа зогсооно гэж найдаж буйгаа Трамп илэрхийлсэн. Харин Москва эвлэрэхийг хүсэхгүй байгааг Гадаад хэргийн сайд Сергей Лавров нь мэдэгдлээ.
Оросын эсрэг хориг тавих ажиллагаа ойрын юм биш аж. 1137 онд Баруун Европын худалдааны түншүүд нь хүчийг нь сулруулж, хотыг өөртөө татахын тулд Их Новогородод хүнс нийлүүлэхийг хориглож байжээ. Зуун жилийн дараа Балтийн бүс нутагт худалдааны монополоо бэхжүүлэхийн тулд Баруун, Зүүн Европын хотууд, газар нутгуудын худалдаа, улс төрийн Ганзен холбоо хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьж байв. Эцэст нь Новогород худалдааны хувьд Ганзаас хамааралтай болсон байна.
Москвагийн хаант улсын үед (1547-1721) Өрнөдийн орнууд суртал нэвтрүүлэг, худалдаа, хүнсний бүтээгдэхүүний болон дипломат хориг зэрэг дарамт шахалт үзүүлэх, янз бүрийн арга хэрэглэж байв. Догшин Иван хааны Өрнөд дэх тагнуул Ганс Шлитте гэгч Европын урчуудыг Орост авчрах оролдлого хийсэн ч баривчлагдаж, түүний элсүүлсэн зэвсэг хийгчид, цутгагч, эмч зэрэг мэргэжлийн 300 мастерийн нэг нь ч Москвад ирээгүй гэдэг.
XVIII зууны эхээр Швед эдийн засаг, цэргийн хориг Орост тавьсан байна. Хуурай замын худалдааны зам нь бүрэн хаагдсанаас Орос орон олон зүйлээргачигдах болжээ. Европоос тусгаарлагдаж, Хар далай, Балтийн тэнгист гарах замыг Османы эзэнт улс, Швед хянаж байжээ.
Ийм байдлаар явсаар хоригийн шинэ давлагаа 1917 онд Октябрийн хувьсгалын дараа шууд эхэлжээ. Зөвлөлийн засагт шинэ улсыг сулруулахын тулд Антантын орнууд болох АНУ, Британи, Франц болон тэдний холбоотнууд эдийн засгийн хориг тавив. Хоёр жилийн дараа тус эвслийн Дээд зөвлөл Большевикуудын Засгийн газартай эдийн засгийн хэлхээ холбоогоо бүрмөсөн тасалсанаж. Оросын шинэ эрх баригчид эзэнт улсын үед хүлээсэн үүргээ биелүүлэхээс татагалзаж, өрөө төлөхгүй, гадаадын хөрөнгийг өөрийн улсынх болгож, Германтай Брестийн гэрээ байгуулсан нь үүний шалтгаан болсон байна. 1930-аад оны дунд үед Америк, Франц улс хоригоо цуцалж, харилцаа хэвийн болжээ. Дэлхийн II дайны дараа АНУ шинэ хязгаарлалт тогтоож, 1948 онд Орос руу стратегийн бараа гаргахыг хориглов.
Иргэдээ цагаачлахыг хориглосноос 1974 онд АНУ ЗХУ-тай худалдаа хийхийг зогсоожээ. Энэ нь хоёр талын худалдааг бууруулсан ч ЗХУ “Дружба” хоолойгоор нефть, хий Өрнөд Европ руу гаргах болж. Оросын тал цагаачлалд тавьсан хязгаарлалтаа 1989 онд цуцалсан ч Америкийн хориг 2012 он болтол үргэлжилжээ. 1979 онд Орос цэргээ Афганистанд оруулсны дараа АНУ үр тариа, өндөр технологи нийлүүлэхийг хориглосон. Гэлээ ч Канад, Аргентин, Австрали гээд ЗХУ-д шинэ нийлүүлэгч олджээ. 1980-ад оны эцсээр хоригийн хүч суларч, ЗСБНХУ 1991 онд задарсаны улмаас олон хоригийг цуцалсан байна.
Крымийг Орост нэгтгэснээс 2014 онд АНУ болон Европын Холбоо, тэдний холбоотнууд Оросын эсрэг анхны өргөн цар хүрээтэйхориг тавилаа. Уг хориг томоохон банкууд, нефть олборлох салбарыг хамарсан байна. Орос ч зүгээр байсангүй, энэ хоригийгдэмжсэн улсуудын эсрэг хүнсний хориг тавьсанюм. Сонгуульд нь хөндлөнгөөс оролцлоо гэж Оросыг буруутган хоёр жилийн дараа АНУ хязгаарлалтаа чангарууллаа. Английн тусгай албадад ажиллаж байсан Сергей болон Юлия Скрипаль нарын хэргийн дараа 20 гаруй улс Оросын дипломат ажилтнуудыг хөөн гаргасанбилээ.
2022 онд Украинд тусгай ажиллагаа эхэлсний дараа хориг дээд түвшинд хүрсэн байна. Банкуудынхнь гадаад дахь хөрөнгийг царцааж, нефть, хий гадагш зарах хэмжээг хязгаарлан, хоригт 2400 хүн, хуулийн этгээдийгхамруулав. Орос ч хүнсний хоригоо өргөжүүлж, бараагаагадагш гаргахад хязгаар тогтоож, нөхөрсөг бус харилцаатай орнуудыг өрөө рублиэр төлөхийг шаардах болсонюм. 2025 оны хоёрдугаар сард Европын Холбоо 16 дахь багц хоригоо тавилаа...
Р.Жаргалант