Монгол Улсын тээвэр, ложистикийн шинэ чиглэл болох Багахангай-Хөшигийн хөндий Эмээлт чиглэлийн 127.1 км шинэ төмөр замыг ашиглалтад оруулсан бөгөөд төслийн бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Уг төмөр зам нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээвэр, ложистикийн шинэ гарц нээх, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой. Төслийн үр дүнд урт хугацаандаа 294.8 тэрбум төг рөгийн татварын орлого төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашиг олохын зэрэгцээ 1000 гаруй байнгын ажлын байр бий болох аж. Нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийн хүрээнд гурван зөрлөг, дөрвөн өртөө, 1200 метрийн урттай есөн төмөр бетон гүүр, ус зайлуулах болон хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зориулалттай 127 төмөр бетон хоолойг байгуулсан. Ачаа тээврийн хүчин ча дал ирэх жил 3.5 сая тоннд хүрэх бол цаашид жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатарын төвөөр дамжуулахгүйгээр тээ вэрлэх юм. Түүнчлэн нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал зохих хэмжээгээр буурах буюу том оврын ачааны 300-1800 автомашин Улаанбаатарын хөдөлгөөнөөс хасагдах боломж бүрджээ. Хамгийн чухал нь хотын төвөөр зорчдог байсан 34 нэр, төрлийн аюултай ачааны тээврийг төмөр замд шилжүүлэх юм байна. Ачаа тээврийн терминалуудыг ч үе шат тай нүүлгэж, Хөшигийн хөндийн тээвэр, ложистикийн төв болон Зуунмод, Хүннү зэрэг дагуул хотуудын хөгжлийг дэмжих тээврийн суурь дэд бүтэц бүрдүүлж байгаа гэнэ. Энэ нь урт хугацаандаа Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн, тээвэр ложистикийн зөв бүтэцтэй, аюулгүй, эко хот болгон хөгжүүлэхэд түлхэц болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.