Шинэ тутам Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрдоо тун завгүй. Хамтарсан Засгийн газрын бүтцийг өргөжүүлэх, сайд нарын нэрсийг тодруулах гээд түмэнтээ завгүй гүйж яваа ч өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах эрхмийг хамгийн түрүүнд сонгож амжсан байна. MNC телевизийг үүсгэн байгуулагч, тус телевизийн захирал Ц.Мөнхтөр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллах гэнэ. Хэвлэл мэдээллийн албаны дарга нь бүхий л Засгийн газрын үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг давхар хийж ирсэн билээ. Ц.Мөнхтөр өчигдөр удахгүй залрах Төрийн ордон дахь албан өрөөгөөрөө ороод гарчээ. Түүнийг Ерөнхий сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх болсон хэмээн ярилцаж буй боловч энэ нь бяцхан андуурал бололтой. УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын даргатай амжилттай хамтран ажилласан телевизийн захирал их улс төрд ойртох нь энэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт багтаан салбар хариуцсан зөвлөхүүдээ томилох ажлаа дуусгаж, ажилд нь оруулахаар яаравчилж буй сурагтай. Үүний сацуу 16 яамны сайд нарыг болон хэл ам ихээхэн таталж буй Шадар сайдаа нэрлэх лут ажлын ард гарчихвал ч...