Дэлхийн олон сая хүний сэтгэлийг 17 өдрийн турш соронздож, уйтгар баяр хослуулсан зуны ХХХ олимп Лондон хотноо “хөшгөө хаалаа”. Дэлхийд алдартай “Биг Бен” олимпийн хэмнэлээр цохилж, ОУОХ-ны гишүүн 204 улсын 10 мянга гаруй тамирчин чин шударгаар өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулсны зэрэгцээ дэлхийн болон олимпийн дээд амжилт олонтаа шинэчлэгдсэн билээ, будант Альбионд. Тэнд “тулалдсан” манай 29 дайчин таван медаль шүүрч, эх нутгийнхаа Оюутолгойн хөрснөөс олборлосон алтан медалиар энгэрээ мялаахын төлөө жүдоч, боксчин хоёр маань өрсөлдсөн эгзэгтэй агшин спортын түүхэнд мөнхрөн үлдлээ. Өмнөх олимпуудад дээд тал нь дөрвөн медаль авчирсан монголчуудад будант Альбион амжилтын хур хайрлалаа. оролцсон гэсэн. Мөн тус улсын алдартай найруулагч, олон төрлийн шоуг дэглэн тавьсан Ким Гэвин уг үйл ажиллагааг удирдан явуулсан юм. Олимпийг зохион байгуулагч орон өөрсдийн амьдралын хэв маяг, онцлогийг дэлхийд таниулахыг зорьдгийг “Лондон- 2012” ч тойрсонгүй.
Эхний хэсэгт авто ертөнцийн хөгжлийг тод томруунаар харуулсан. Энэ жил Британи даяар хатан хаан II Элизабетийн 60 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй билээ. Хаалтын ёслолын үеэр тэрбээр ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггег хүндэтгэлийн тавцанд урив. Үүнтэй зэрэгцэн “God Save the Queen” дуулал эгшиглэлээ. Улмаар “Madness” хамтлагийн сайхан аялгуугаар хөгжмийн хэсэг өрнөж, “Pet Shop Boys”, “Queen”, “Spice Girls” хамтлагийн төлөөлөгчдийн эрхэмсэг ая дуу олимпийн наадмыг гурав дахиа хүлээн авсан Лондоныг уяраасан юм. Хүмүүсийн сэтгэлийг хамгийн их догдлуулсан хэсэг тамирчдын халуун дотно уулзалт байв. Нээлтийн ёслолд оролцохдоо эх орноороороо овоглуулж, цэнгэлдэх хүрээлэнд төрийн тугаа залан жагсан орж ирж байсан тэд харин энэ удаа анд нөхрийн ёсоор уулзаж, хамтдаа хөгжилдөн зураг татуулж, нэрийн хуудсаа солилцох нь тэр. Монголын төрийн далбааг залах нэр хүндтэй үүрэг олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтод оногдсон юм.
Эрэгтэйчүүдийн марафон гүйл тэд меда лийн болзол хангасан тамирчдад хаал тын ёслолын үеэр шагнал гардуулдаг уламжлалын дагуу ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Уганда улсад нэр төрийн ганц алтан медалийг нь авчирсан Стефан Кипротич, удаалсан Кенийн Абель Кируи болон түүний нутаг нэгт Уилсон Кипротич нарт шагналыг нь гардуулав. Одоогоос 40 жилийн өмнө 400 м-ийн халхалттай гүйлтэд Угандагийн гүйгч аваргалснаас хойш тасарсан ялалтын буухиаг Кипротич олимпийн хамгийн сүүлчийн өдөр үргэлжлүүлж, төрийн дууллаа дэлхий нийтэд сонордуулах аз тохиожээ. Хүн бүхний анхаарлын төвд хоромхон зуур өртсөн уганда эрийг домогт дуучин Жорж Майкл “халж”, хоёр ч дуу дуулах нь тэр. Цаашид Британийн алдарт дуучид, хамтлагуудын тансаг дуунууд үргэлжилсээр... Энэ бүхний төгсгөлд Лондон хотын захирагч Борис Жонсон Рио-деЖанейрогийн дарга Эдуардо Паэсуд олимпийн тугийг гардуулсан юм. Ийнхүү зуны ХХХI олимпийн буухиаг бразилчууд хүлээн авч, төрийн дуулал нь эгшиглэв. Самба бүжгийн эх орон гэдгийг нь илтгэх мэт дэгжин бүжигчид гайхуулам үзүүлбэрээ дэлгэж, хөлбөмбөгийн домог Пеле тайзнаа гарч ирлээ. Лондоны олимпийг Зохион байгуулах хорооны дарга Себастьян Коу олимпийн наадам сайхан болсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Дөрвөн жилийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 5-21-нд Рио-де-Жанейро зуны ХХХI олимпийг зохион байгуулна. Дэлхийн шилдгүүд Бразилд дахиад л чуулна.