Бразилийн волейболын шигшээ багийн ахлагч Жиба шигшээ багтаа зодог тайллаа. “Би шигшээ багаа орхиж байна. Энд өнгөрүүлсэн 20 жил, өсвөрийн тоглогчидтой гар нийлэн ажилласан, ерөнхий дасгалжуулагч Бернард Резенедетэй хамтран зүтгэсэн цаг хугацааг мартахгүй. Гэхдээ туршлагаа нөхөдтэйгөө хуваалцалгүй яахав” хэмээн өгүүлжээ. Эрэгтэй волейболчдын шигшээ тоглолтод оросууд Бразилийн шигшээг 3:2-оор дийлсэн билээ.