Оюутны шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-26-нд Португал улсын Гумирес хотод болно. Тэмцээнд олон улсын их мастер, дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт А.Энхтуул дасгуулжуулагч Г.Жигжидсүрэнгийн хамт оролцох юм.
Уг тэмцээний дараа Туркийн Истанбул хотод болох өсвөрийн шатарчдын чансаа ахиулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж. А.Энхтуул дөрөвдүгээр сард болсон дэлхийн шатрын холбооны их хурлаар олон улсын мастер цол хүртсэн юм. Тэмцээнд оролцох бүх зардлыг “Sunday” групп гаргахаар болж, хамтран ажиллах гэрээгээ нэг жилээр сунгасан байна.