Лондоны олимпод амжилттай оролцож, Их Британийн тэнгэрт төрийн дал баагаа мандуулсан гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксын шигшээ багийн тамирчид өчигдөр өглөө 05.40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Тэднийг Биеийн тамир спортын газар, Монголын олимпийн боксийн холбоо, гэр бүл, ард түмэн нь алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний дээжээ өргөн угтан авсан юм. Монгол Улсаа төлөөлөн дөрвөн боксчин олимпод явсны хоёр нь медальтай ирнэ гэдэг том амжилт билээ. Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, амжилтын оргил өөд хөтөлсөн Спортын төв ордон дахь рингэндээ мэхийн ёслов. Ийнхүү олимпийн бамбар бадамласан мө чөөс л элэг нэгт монголчуудынхаа итгэлийн галыг бөхөөлгүй явсаар ширэн бээлийтнүүд маань зуны XXX олимпийн наадмаас мөнгө, хүрэл медальтай ирлээ. Дашрамд дуулгахад, зуны олимпийн XXX наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль хүртсэн боксын тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, чөлөөтийн С.Бат цэцэг бо лон тэдний дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урам шуулахаар Засгийн газрын хурал даанаар өчигдөр шийдвэрлэжээ. Үүний дагуу Н.Төгсцогт 60, У.Мөнх-Эрдэнэ 30, тэдний дасгалжуулагч Д.Ган зориг 45 сая төгрөг хүртэх бол С.Батцэцэг мөн 30, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөгийн шагнал авахаар боллоо.
Наадмын сүүлийн өдөр аваргын төлөө тулалдаж, алтын дайтай мөнгөн медаль хүртсэн нас залуу, цус шингэн гавьяат тамирчин Н.Төгсцогтын амжилт монголчуудын спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн. Олимпийн рингэнд таван тулаан хийсэн түүний ялалт бүр үнэ цэнэтэй байсныг дасгалжуулагч багш нь онцолсон юм. 20 насандаа олимпийн наад маас анхны медалиа зүүсэн түүний ам жил таар эх орон нь бахархаж байна.“Бид тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ. Цаашид олон тэмцээн хүлээж байна. Амжилт гаргахад тусалсан бүх хүмүүст баярлалаа” хэмээн Н.Төгсцогт хэлэв. Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг “Кубын тамирчин битүү хамгаалалт авч, сөрж довтолдог тактиктай тамирчин байсан. Манай Төгсцогт их довтолж тоглодог тамирчин тул өөрийнхөөрөө тогло гэсэн зөвлөгөө өгсөн. Хожигдсон гол шалтгаан бол өглөө 09.00 цагт жингээ үзүүлээд, өдрийн 13.30 цагт тоглосон. Бие нь жаахан сулхан, сэргэж амжаагүй байхад тоглолт эхэлсэнтэй холбоотой. Гэхдээ олимпийн наадамд гурван онооны зөрүүтэй ялагдана гэдэг бол том амжилт” гэлээ. Энэ үеэр Н.Төгсцогтын ээж Х.Ганцэцэгээс сэтгэгдлийг нь асуухад “Миний хүү олимпийн наадмаас медаль авчирсанд маш их баяртай байна. Тоглолтын үеэр дээлний захыг нь мушгиад л сууж байлаа” гэв. У.Мөнх-Эрдэнийн хувьд хамгийн хүнд тулааныг Их Британийн боксчин, Европын аваргын хошой мөнгөн медальт Том Стокертой тулалдаж бас нэгэн үнэ цэнэтэй медалийн болзол ханга сан. Гэвч Их Британийн талаас гомдол гаргасныг шүүгчид эсрэг талд шийдсэн бол Монголын ширэн бээлийт нүүд олимпийн наад мыг орхих хүртэл арга хэмжээ авахаар шийдээд байсан тухай холбооны удирдлагууд энэ үеэр ярьж байлаа. “Олимпийн медалийн болзол хан гасан бүх тамирч даас сэргээшийн эсрэг шинжилгээ авсан. Харин мөнгөн медалийн төлөөх тулаа ны өмнө надаас цусны шинжилгээ авсан нь амархан ядрах, сульдах, сэргэлт авахгүй удах зэрэгт нөлөөлсөн. Гэхдээ энэ бол ялагдлын шалтгаан биш” гэж У.Мөнх-Эрдэнэ ярилаа.