УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр 18 цагийн үед өндөрлөж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүний тухай хуулийн төслийг одоо байгаагаар нь дэмжих боломжгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Бүлгийн дарга Н.Энхболдын мэдэгдсэнээр бол, МАН-ын бүлэг хуулийн төслийг тал талаас нь хэлэлцэж, тодорхой саналуудыг гаргасан байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүний тухай хуулийн төслийг Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын гишүүд саналаа ил болгох аж. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчл өлтөд МАН-ын саналыг тусгана гэдэгт бүлгийн дарга Н.Энхболд найдаж байгаагаа илэрхийллээ. МАН-ын бүлгийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцуулан, гиш үүдийн асуултад хариулт өгчээ. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд дээрх төсөлд тааруу үнэлгээ өгч, дэмжсэнгүй.