Монгол Улсын Ерөнхий лөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ЗХЖШ-ын дарга, дэслэгч гене рал Ц.Бямбажавыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ. Энэ тухай яриа БХЯ, ЗХЖШ-аар эрчимтэй яригдаж байгаа аж. Тус байгууллагад ажил ладаг хүмүүстэй холбог доход “Одоогоор ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав ажлаа хэвийн хийж байгаа. Түүнийг өөрчлөх тухай яриа аль эртнээс л байсан. Хамгийн сүүлд гэхэд БНАСАУ-аас тусламж болгож илгээсэн мөнгөнөөс завшсан асуудлаар шалгагдсан. Энэ мэт асуудалтай нь холбогдуулж өөрчлөх гэсэн ч байж болох. Түүнээс гадна цэргийн тэтгэвэрт гарах нас нь болсонтой холбоотой байж болзошгүй” гэсэн юм. Түүний оронд томилогдох хүний талаар ч яригдаж эхэлсэн байна. БХЯ, ЗХЖШ-аас “нисэж яваа” яриагаар бол ЗХЖШ-ын даргаар тус штабын Цэргийн тагнуулын газрын даргаар ажиллаж буй ардчиллын анхны “хараацай”-нуудын нэг, бригадын генерал Д.Энхбаатар томилогдох сурагтай. Тэрбээр “хэцүү нэр”-тэй газраас суллагдсаныхаа дараа БХЯ-ны харьяа “Транс сэргэлт” компанийн захирлаар ажиллаж байгаад түү- нээс хойш суга дэвшсээр нэг жилийн дотор хурандаа, бригадын генерал цол хүртсэн хэмээн тус яамныхан өгүүлж буй юм. Тэрбээр ЗХЖШ-ын дарга болбол удахгүй хошууч генерал цол хүртэх гэнэ.