Монгол Улсын гурав дахь Ерөнхийл өгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүх дөрвөн жил хорих ял оноож, Ганцхудагт хориод байгаа. Түүний бие муудаж, өчигдөр 21.00 цагийн үед ухаан алдаж унасан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өнгөрсөн тавдугаар сард 11 хоногийн турш хуурай өлсгөлөн зар лахад нь албадан эмчилгээ хийж химийн тариа тарьсан бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, муудсан эд, эс, эрхтэнийг нь эргэн сэргээх эмчилгээ хийж байх үед нь буюу энэ сарын эхээр дээрх ялыг оноож, хорьсноос эмчилгээ нь тасалдаад байгаа гэнэ. Эмчилгээ нь бүрэн гүйцэд хийгдээгүйн улмаас бие нь муудаж ухаан алдахад хүрчээ. Түүний биеийг сэргээж, нөхөн төлжүүлэхийн тулд байнгын идэвхтэй хөдөлгөөн, өндөр агууламжтай хүчилт өрөгч шаардлагатай гэнэ.
Харин түүний ар гэрийнхэн Н.Энхбаярын амь насанд аюул тохиолдвол С.СоёмбоЭрдэнэ шүүгчээс амийг нь нэхнэ гэж мэдэгдэж буй аж. Одоогийн байдлаар Н.Энхбаярын бие тийм ч сайнгүй, Цагдан хорих 461 дүгээр ангийнхан III, IV шатлалын эмнэлгээс эмч дуудан байнгын хяналтад байлгаж буй гэнэ.
Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас лавлахад “Н.Энхбаяр Урьдчилан хорих төвийн эмч нарын хяналтад байгаа” хэмээсэн юм. Дашрамд дурдахад, Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд өчигдөр давж заалдах өргөдлөө гаргасан байна. Давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд удахгүй Н.Энхбаярыг батлан даалтад гаргах бололтой.
Г.РАВЖАА