Монголын шатрын холбоо, “Бээс” компани, “Шихихутаг” дээд сургуультай хамтран шилдэг 10 шатарчны халз тулааныг энэ сарын 16-19-нд зохион байгуулж байна.
Уг тэмцээн нь Туркийн нийслэл Истанбул хотноо болох дэлхийн шатрын олимпиадыг зорих Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангах зорилготой аж. Энэ сарын 25-нд болох олимпиадад шатрын их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, Г.Батчимэг, олон улсын мастер Б.Гүндаваа, Б.Анхчимэг, Д.Янжиндулам, ФИДЕ мастер М.Гүнбаяр, Г.Мөнхгал, С.Отгонжаргал нар оролцох юм.
А.ОНОН