Лондоны олимпод амжилттай оролцсон сүүлийн ээлжийн дасгалжуулагч, баг тамирчид өчигдөр өглөө хүрэлцэн ирсэн юм.
Тэднийг Биеийн тамир спортын газар, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөл, гэр бүлийнхэн нь угтан авсан билээ. Эдний дунд хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг хамт ирсэн юм. Тэрбээр “Багш дасгажуулагчийнхаа хэлснээр сайн барилдаж, Монголын ард түмэн 32 жил хүсэн, хүлээсэн медалийг авсандаа сэтгэл өндөр байна. Сар гаруйн дараа болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтай оролцоно” хэмээв.
Т.САЙНБУЯН