АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшигч С.Баярцогтыг баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахад МАНын гишүүдийн ахлагч Н.Энхболд М.Энхболдыг УИХ-ын дэд даргад дэвшүүлснээ хэлж, МАН-ын бүлэг байгуулах асуудлыг спикерээс шаардлаа. Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын гишүүдэд Дэгийн хуулиа зөрчихгүй байхыг анхааруулан, зөвхөн хэлэлцэж буй асуудлаар асуулт тавихыг сануулав.
Су.Батболд гишүүн АН-ын С.Баярцогт, МАН-ын М.Энхболдыг УИХ-ын дэд даргад дэвшүүлэн, зэрэг хэлэлцэх горимын санал гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд “МАН эхлээд бүлгээ байгуулчих. Дараа нь бүлгийнхээ албан бичгээр М.Энхболд гишүүний нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдэх ёстой тул энэ удаа хэлэлцэх боломжгүй” хэмээн хариулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхэд 61 гишүүн оролцож, гишүүдийн 81.6 хувийн саналаар дэмжин баталлаа. Гишүүн Д.Дэмбэрэл С.Баярцогт гишүүнийг “Сайд хийнэ гэж давхиагүйд баярлалаа” гээд УИХ-ын дэд дарга Парламентыг улстөржүүлж, талцуулж болохгүй гэдгийг захилаа. Экс спикер УИХ-ын шинэ даргыг сонгох асуудал хууль бус болсныг сануулж, МАН-д бүлэг байгуулж өгөх, цөөнхийн үгийг сонсдог байх, МАНын гишүүдийг Байнгын хороодод ажиллах боломжоор хангаж өгөхийг С.Баярцогтоос хүсэв. Бие даагч гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд даргад нэр дэвшигч С.Баярцогтод хандаж Оюутолгойн гэ рээ хууль зөрчсөн гэж үздэгээ хэлэв. “Энэ гэрээг хийлцсэн С.Баярцогтод ийм өндөр алба хаах ёс зүй байгаа юу” гэсэн асуултыг ч дайлаа. С.Баярцогт хариуд нь “Би Оюутолгойн гэрээг байгуулах үүр гээ нэр төртэй бие лүүлсэн. Мон голын төрөөс нэг ч төгрөг гаргахг үйгээр Оюутолгойгоос 60 ху вийн ашиг олдог гэрээ юм шүү. Одоо Монголд Оюутолгойгоос өөр бүтээн байгуулалт байх ч үгүй” гэж байлаа. УИХ-ын бие даагч гишүүн Ц.Даваасүрэн “хөөрхөн” хатуурхаад авав. “С.Баярцогтод УИХ-ын дэд даргын албыг даагаад явчих олон сайн давуу тал бий. Гэвч өнгөрсөн хугацаанд хэтэрхий өөрийгөө бодсон зүйлийг тархиндаа тээж явсан юм болов уу даа. Одоо С.Баярцогт Оюутолгойн алдаатай гэрээг засахад оролцох ёстой. Монголын талд энэ гэрээ 60 хувийн ашигтай биш юм аа. Энэ удаагийн УИХ-ын сонгууль Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандсан хүмүүсийг шүүсэн атлаа харин таныг үлдээсэн. Сайдад таны нэрийг дэв шүү лээгүй нь танай намынхан өөрт чинь хариуцлага тооцсоных гэж ойлголоо. Оюутолгойн гэрээнд алдаа гарчээ гэдгийг та эр хүн шиг хүлээн зөвшөөрөөд, алдаагаа засаарай" гэж Ц.Даваасүрэн хэллээ.