ИЗНН-ын Улс төрийн зөвлөл ням гаригт хуралдаж, шинэ Засгийн газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдыг нэрлэжээ. УИХ-ын гишүүн С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэв нар сайдын суудалд өрсөлдсөнөөс С.Оюуныг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдыг УИХ-ын танхимаас сонгох чиглэлийг ИЗНН-д өгсөн аж. УИХ-ын гишүүн сайдаар ажиллавал Засгийн газрын эв нэгдлийг хангахад зохистой гэж Ерөнхий сайд үзэж буйн дагуу тус намын Улс төрийн зөвлөл С.Оюуныг Засгийн газрын гишүүнээр дэвшүүлжээ.