УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дэд даргын албаа хүлээлгэн өгөхөөр болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад буй билээ. Энэ тухай өөрөөс нь тодрууллаа. -Таныг Бүлгийнхээ дэд даргын албыг сайн дураараа өгөхөөр болсон гэлцэж байна? -Сайн дураараа мураараа гээд... нээрээ... Би ерөөсөө тийм мэдээлэл өгөөгүй шүү дээ. -Яагаад тийм мэдээ тарсан юм бол? -Миний хэлсэн ярьсныг ямар өнцгөөс нь ойлгосон юм, ташаарсан байна лээ. -Танд Ч.Улааны оронд УИХ-ын дэд даргад дэвших бодол байв уу? -Нам хэнийг санал болгоно, би түүнийг л дэмжинэ.