УИХ-ын 2012 оны сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болов. Дээрх нэр дэвшигчдийн асуудлаар АН-аас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн шүүх онцгой ажиллагааны журмаар долоодугаар сарын 3-нд хэлэлцэж,сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Харин тус шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Н.Төмөрхүү, С.Чинзориг нар гомдол гаргаж, маргааныг Хан-Уул дүүргийн шүүхээр болон онцгой ажиллагааны журмаар шийдвэр лэсэн нь бу руу гэж үзэн, давж заал даад байв.
Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймагт болсон асуудлыг нийслэлд шийдвэрлэсэн нь хууль зөрч сөн, нэг талыг барьсан гэж эсэргүүцсэн юм. Харин Нийслэлийн шүүх гомдлыг хэлэлцээд дээрх нэр бүхий хүмүүсийн хууль зөрчсөн эсэх асуудлыг харьяал лын дагуу хэлэл цээ гүй, мар гааныг Хан-Уул дүүргийн шүүхээр бус, Өвөрхангай айм гийн шүүхэд шийдвэрлэх ёстой гэж үзэв. Түүнчлэн онцгой ажиллагааны журмаар уг маргааныг шийдвэрлэсэн нь буруу гээд, Хан-Уул дүүргийн шүүхийн өмнөх шийд вэрийг хүчингүй болгов. Ингээд Н.Төмөрхүү, С.Чин - зориг нарыг хууль зөрчсөн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж, хэр гийг харьяаллын дагуу Өвөр хангай аймгийн шүү- хээр хэлэлцэх ёстой гэж шийдвэрлэлээ.