Монгол, Хятадын Гадаад харил цаа ны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалт Улаан баатар хотноо өчигдөр болов. Зөвлөлдөх уулзал тад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин нар өөрсдийн талыг тэргүүлэн оролцлоо. Зөвлөлдөх уулзалтын үеэр дэд сайд нар Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын төлөвийн талаар ярилцав. Мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Зөвлөлдөх уулзалтын дараа дэд сайд нар хоёр улсын ГХЯ-д хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инийг хүлээн авч уулзав хэмээн тус яамнаас мэдээлэв.