Шинэ Парламентын анхдугаар чуулганыг хааж, ээлжит бус чуулган зарлахаар товлосонтой холбогдуулан УИХ дахь МАНын гишүүд өчигдөр ээлжит бус хуралдаан хийсэн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. УИХ-ын анхдугаар чуулганыг хаахын өмнө МАН-ын бүлгийн асуудлыг шийдвэрлэх, УИХ-ын сонгуулийн аравдугаар той рогт өрсөлдсөн С.Чинзориг, Ш.Төмөрс үх нарын асуудлаар УИХ байр сууриа нэн даруй илэрхийлэх ёстой гэж МАН-ын гишүүд үзжээ. Хуульд зааснаар УИХ-ын дэд хорооноос Төсвийн зарлагын дэд хороог цөөнхийн бүлэг удирдах ёстой юм байна. МАН-ын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг тус дэд хорооны даргад нэр дэвш үүлжээ. Төсвийн зарлагын дэд хороо 2012 оны төсөвт тодотгол хийх ажилд нэн даруй орох учир тай. МАН-ын гишүүд түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Тэд аймаг, сум, дүүргийн ИТХ-ыг улс төрөөс ангид байгуулах үүднээс намуудын оролцоог аль болох бага байлгах ёстой хэмээн үзэж, уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллуулахаар УИХ-ын гишүүн Су.Батболдыг томилжээ. УИХ-ын анхдугаар чуулганаар Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог 10-19 хүртэл байхаар зохицуулж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Үүгээр бусад намын бүлэгтэй харьцуулахад МАН-ын гурваас дээш гишүүнийг Байнгын хороодод харьяалуулах боломжгүй болсныг залруулах шаардлагатай гэж үзээд хуулийн төсөл боловсруулахыг Я.Содбаатар тэргүүтэй гишүү- дэд даалгасан байна.