Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгүүдийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа. Тус уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд юуг анхаарах, ямар ажлууд хийх хэрэгтэй зэрэг асуудлыг хэлэлцэж зөвлөх, дарга нарын саналыг сонссон юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахын тулд та бүхний саналыг тусгах шаардлагатай байна. Манай улс 10000 хүнд оногдох эмч, мэргэжилтнүүдийнхээ тоогоор дэлхийд эхний 10-т ордог. Харамсалтай нь, эмнэлгийн тусламжийн чанар хүртээмж, аюулгүй байдлаараа сайн гэж хэлэхгүй. Үүнийг л бид сайжруулах хэрэгтэй” гэв.