Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан шатны шүүхээс дөрвөн жил хорих ял оноож, цагдан хорьсноос хойш түүний бие дахин муудаж, Улсын клиникийн II эмнэлэгт эмчлүүлж буй билээ. Түүнийг эмчлүүлж буй өрөөнөөсөө гарахгүй байх, ар гэрийнхнээс нь өөр хүнтэй уулзуулахгүй байх захирамжийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан аж. Улмаар хяналт тавьж буй цагдаагийнханд уг захирамжийг хүргүүлсэн гэнэ. Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уг албан тушаалыг хүлээн авсныхаа дараа хууль хяналтын байгууллагынхнаас Н.Энхбаяртай долоо хоногт нэг удаа уулзах зөвшөөрөл хүссэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.