БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо өчигдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхсанаар манай улсад хийж байгаа албан ёсны айлчлалаа эхлүүлэв. Ноён Дай Бингуо Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт баяр хүргээд, Монголын шинэ Засгийн газар хоёр орны харил цааг бүхий л салбарт өргө- жүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Мөн БНХАУын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн мэндийг уламжлаад Хятад улсад айлчлахыг урьсаныг дамжуулав. Тэргүүн шадар сайдын албыг хашиж байх хугацаандаа Хятад улсад ажлын айлчлал хийж байсан тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг дурдаад “Хятад улсын хөгжил, бүтээн байгуулалтаас суралцах зүйл их бий. Манай хоёр улсын хамтын ажиллагаа жил бүр өргөжсөөр стратегийн түншлэлийн хэмжээнд хүрээд бай гаа. Цаашид ч улам эрчимтэй хөгжих өргөн боломж бий. Энэ боломжийг шинэ Засгийн газар бүрэн дүүрэн ашиглаж ажиллах болно” гэж тэмдэглэлээ. Ард иргэдээ ажилтай, орло готой болгохыг гол бодлогоо болгож ажиллана. “Оюутолгой”, “Тавантолгой” төслийн хү- рээнд томоохон үйлдвэрүүд бариг даж эхэлж байна. Уул уурхайн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлд вэрлэхэд түлхүү анхаарна. Цахилгаан эрчим хүч зэрэг зарим асуудалд Хятадын тал хамтын ажиллагаагаа үр гэлж лүүлнэ гэдэгт найдаж байгаа гаа Засгийн газрын тэргүүн илэрхийлэв. Ерөнхий сайдад бараалхахаасаа өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийсэн бөгөөд энэ үеэр Хятадын тал манай улсад 50 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон байна.
БНХАУ-ын Төрийн зөв лөлийн гишүүн, ноён Дай Бин гуо тэргүүтэй төлөөлөгч дийг УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга С.Баярцогт хүлээн авч уулзлаа. Монгол Улсад УИХ-ын ээлжит сонгууль явагдаж, шинэ Их Хурал бүрэлдэн үйл ажиллагаагаа эхлээд байгаа үед төлөөлөгчдийг хамгийн анхны хүндтэй зочид болж байгаад баяртай байгаагаа УИХын дэд дарга тэмдэглэв. Цааш нь хэлэхдээ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх чиг шугамыг Монгол Улсын үе үеийн Парламент, Засгийн газрууд баримталж ирсэн. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар ч энэ бодлогыг тууштай баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын хүч чармайлтын үрээр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, шинэ агуулга хэлбэрээр баяжиж байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд стратегийн түнш лэлийн харилцаа тог тоо хоор шийдвэрлэсэн нь хоёр улсын харилцааны түү хэнд онцгой байр суурь эз лэх үйл явдал болсон. Сүүлийн жилүүдэд хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж бай гаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид парламентын удирдлага төдийгүй найрамдлын бүлгүүд, Тамгын газрууд хоо рондын харилцан айлчлалыг илүү өргөжүүлэхийн төлөө байна гэв. Мөн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангог Монголд айлчилна хэмээн хүлээж байгааг дахин нотлов.
Ноён Дай Бингуо хэлэхдээ, “Хол байгаа төрөл саднаас ойрын хөрш дээр” гэсэн зүйр үг байдаг. Олон арван жилийн туршид Хятадын Засгийн газар хоёр талын харилцааг чухалчилж ирсэн. Стратегийн түншийн хувьд манай хөрш орон өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байгааг харахад таатай байна. Хоёр улс цаашид улс төрийн хэлхээ холбоог чангатгаж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай байх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж чадвал хоёр талын стратегийн харилцаа илүү өндөр түвшинд гарна гэдэгт найдаж байна. Хоёр улсын парламент хоорондын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хууль тогтоох, ардчилсан хуулийн тогтолцоог бий болгоход харилцан туршлага хуваалцахад бэлэн байна. У Банго даргыг дахин урьсаныг уламжлах болно. УИХ-ын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийг таатай цагтаа Хятадад айлчлахад баяртай байх болно гэлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхав. Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь З.Энхболдод ноён Дай Бингуо баяр хүргээд, 14 жилийн дараа Монгол оронд зочлох завшаан тохиосонд сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдаж, анхны зочноо хү лээн авч буйд сэтгэл өндөр байгаагаа Ул сын Их Хурлын дарга илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргө- жүүлэн гүнзгийрүүлж харилцан ашигтай хамтарч ажиллах нь аль аль талын эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаагаа онцлов. Ноён Дай Бингуо манай оронд байх хугацаандаа малчин айлд зочилно. Түүний айлчлал бямба гаригт өндөрлөх юм.