Бага чуулганаа зарлан хуралдуулахыг яаравчилсан МАХН-ын залуусын “Улаан сарнай” фракцын шаардлага биелэв. МАХН-ын Бага чуулган бямба гаригт хуралдаж, УИХ-ын сонгуулийн үр дүн, улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Түүнчлэн нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон байна. МАХН-ын Төрийн байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар Ч.Чимидсүрэн, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Тулга, Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар Э.Батшугар, Засгийн газар хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Удвал нар ажиллахаар болжээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор шинэ генсекийг сонгоно хэмээж байсан юм. Түүний оронд Байгаль орчин, ая лал жуулчлалын сайд асан Г.Ший лэгдамба томилогдох сураг бий. Гэвч энэ удаа Бага чуулганы гишүүд шөнийн 02 цаг хүртэл хуралдахдаа ерөнхий нарийн бичгийн даргатай болж амжилгүй тарав. Дараагийн Бага чуулганаар МАХН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга тодрох юм байна.
Б.ЭНХ