Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх гэж буйтай холбогдуулан Монголын оюутны холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Тус холбоо их, дээд сургуулиуд багш, ажилчдын цалинг нэмэхийн тулд сургалтын төлбөрөө өсгөж байгааг эрс буруушааж байгаа юм. Хэрэв бодит үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмбэл оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалж, эсэргүүцлийн жагсаал хийхээ тус холбоо мэдэгдлээ. “Сургалтын чанар, төлбөр хоёр харилцан хамааралтай байх ёстой. Гэтэл их, дээд сургуулиуд төлбө рөө нэмэхээ урьтал болгохоос биш, сур галтын чанараа ахиулах тал дээр төдийлэн анхаарахгүй бай на. Боловсрол гэдэг улс төр, бизнес биш. Их, дээд сургуулиуд оюутны төлбөрөөс гад на өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэр, чадамж тай байх ёстой. Хэрвээ сургууль тань сургалтын төлбөрөө нэмсэн бол бидэнтэй нэгдэж, эрх ашгаа хамгаалаарай” хэмээн МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр ярилаа. Тус холбооныхон сургалтын төлбөрийн тогт вортой байдлын гэрээний төслийг бий болгож, их, дээд сургуулиудад хүргүүлжээ. Эл баримт бичиг нь сур гуулиуд оюутнаас нэгдүгээр дамжаанд авсан төлбөрөө дөрвөн жилийн хугацаанд тогт вор той байл гана гэсэн утгатай аж.