АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулсан ИЗНН “гэнэтийн бэлэг” зэхжээ. ИЗННын дарга С.Дэмбэрэл, С.Оюун нар өчигдөр Ерөнхий сайд Н.Ал танхуягт Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдсэн захидал бичсэн байна. Шинэчлэлийн Засгийн газрын Байгаль орчин, ногоон хөгж лийн сайд С.Оюун, ИЗННын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өчигдөр 12 хүний бүрэл дэхүүнтэй Удирдлагын зөв лөлөө ху ралдуулах үеэр олонх нь намаа Засгийн газраас гаргах шаардлагатай гэ сэн байр суурьтай байгаагаа илэрхийл жээ.
Ийнхүү ИЗНН Засгийн газрыг орхих тухайд эцсийн шийдвэр гаргах эрх бүхий Улс төрийн зөвлөлөө яаралтай зарлан хуралдуулахаар болсон байна. “Засгийн газарт хамтарч ажил лах хэлэлцээний үеэр тохи ролц сон амлалтуудаасаа АН удаа дараа буцсан, ИЗНН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн “Амьд рал” хөтөлбөрийн байгальд ээлттэй бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тус гахаас эрс цааргалж бай гаа, намын дотоод хэрэгт орол цох бол сон зэрэг нь Засгийн газрыг орхих хангалттай шалтгаан. ИЗНН мөрийн хөтөлбөрийнхөө бод логоос Засгийн газрын үйл ажиллагаанд тусгуулж чадахгүй бол сандал, ширээ горилж байгаа биш, тэнд ажиллах ямар ч шаардлагагүй” гэж хуралд оролцсон эх сурвалж хэллээ.
ИЗНН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарвал МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн МҮАН-д ногдох сайд, дэд сайдын суудал тус бүр нэгээр нэмэгдэх боломж бий болох юм. Гэх мэтчилэн АН-ын дарга, Ерөн хий сайд Н.Алтанхуя гаар удир дуулсан Сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээ рээ ажил лаж эхэлсний ар ваад хоногийн “ойн” өдрүүд нижгэр болох төлөвтэй.