Энэ сарын 29-нөөс ирэх сарын 19-ний өдрүүдэд хуралдах УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр эхлэв. Аймаг, сум, дүүргийн иргэдийн тө лөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн ши нэчилсэн найруулга, улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон цаг хугацааны хувьд яаралтай шийдвэл зохих асуудал нэлээд байгаагаас намрын чуулганыг хүлээлгүй ээлжит бус чуулган хийхээр шийдвэрлэсэн юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд аймаг, сум, дүүргийн сонгуулийг энэ жил амжилттай явагдсан УИХ, Нийслэлийн сонгуулийн сайн туршлага, тухайлбал санал тоолох машин хэрэглэх, сонгогчдын бүртгэлийн сис темийг ашиглан явуулахаар УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл өргөн бариад байна. Иймд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцож, аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэх явц, 1995-2000 он хүртэлх нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамаарсан нийгмийн шилжилтийн улмаас албан бус хөдөлмөр эрхэлж бай сан эсвэл ажил хөдөлмөр эрх лээгүй, эрхлэх боломжгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ту хайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлэх, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь тэтгэвэр тогтоолгох насан даа ойртсон иргэд ажилласан жилээ нөхүүлж, тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Хүн амын тоо олширсон, шилжин суурьших нь нэ мэгд сэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутагт шүүх, прокурорын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэж, зөрчигдсөн эрхийг сэргээх бодит шаардлага бий болж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын шүүх, прокурорын газар байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.
Түүний хэлснээс үзвэл түрүүчийн УИХ-аар хэлэлцэж эхэлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын чуул ганы хуралдааны дэгийн тухай хуулиудад зав сарлага авахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруу лах хуу лийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Энэ нь нам, эвслийн бүлэг УИХ-ын нэгдсэн бо лон Байнгын хорооны хуралдаанаас зав сар лага авах даа гагцхүү ту хайн хэ лэл цэж байгаа асуу - далтай хол богдуулан авдаг, мөн тодорхой хуга - цаатай байж, УИХ-ын үйл ажиллагаа бү тээл чээр цаг үеийн тулгамдсан асуудлыг саатал гүй түргэн шуурхай хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрд үүлэх, тухайн асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахад цаг гаргаж өгөх зорилготой юм байна. Ээлжит бус чуулганаар хууль, тогтоолын 13 төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн ч өчигдрийн байдлаар бэлэн болсон төсөл байгаагүй тул чуулган үргэлжлэн хуралд сангүй. МАН-ыг УИХ-д бүлэгтэй болгохтой холбоотойгоор зарим хуульд өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүдийн санаачилсан төслийг хэлэлцэхгүй нь бололтой гэх яриа Төрийн ордноор “явж” байлаа.