Хоёр жил тутамд болдог шатрын ээлжит олимпиад Туркийн Истанбул хотноо эхэллээ. 40 дэх удаагийн дэлхийн шатрын олимпиадад 150 орны эрэгтэй, 120 орны эмэг тэй тамирчид швейцарь системээр өрсөлдөнө. Чансааны 56 дугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шатарчдын эхний тавилын өрсөлдөгч нь чансааны 134 дүгээрт бичигдсэн Фижи арлын шатарчид байлаа.
Эхний тавилд манай шатарчин, олон улсын мастер Б.Гүндаваа өнжсөн байна. Манай шатарчид өрсөлдөгчөө 4:0-ээр буулган авч, 100 хувийн амжилт үзүүлж, тэмцээний гараагаа амжилттай эхэллээ. Манай эрэгтэй шатарчдын хоёрдугаар тойргийн өрсөлдөгч нь чансааны 73-т бичигдсэн Арабын нэгд сэн Эмират улсын шатарчид байх нь. Эмиратын эрэгтэй шатарчид эхний өрөгтөө хөрш Кувейтийн шатарчидтай тоглож, 3:1- ээр хожжээ. Манай улсын эмэгтэй шатарчдын хувьд эхний өрөг төө тэмцээнийг зохион байгуулагч Тур кийн хоёрду гаар шигшээ багтай тоглож, 2.5:1.5-аар буулган авсан байна. Зохион байгуулагч орны хувьд давуу эрх эдэлж, нэг, хоёрдугаар шигшээ багаа өрсөлдүүлж байгаа юм. Эхний тавилд их мастер Б.Мөнгөнтуул өнжжээ. Их мас тер Т.Батчимэг (2311) Туркийн их мастер Селен Соп (1993)- ыг,олон ул сын шатрын холбооны мастер С.От гон жаргал ((2146) Хилал Отторк- (1806)-ыг тус тус хожиж, Олон улсын мастер Б.Анхчимэг (2167) Уерсим Палел (1845)-тай тэнцэж, олон улсын мастер Д.Янжиндулам (2232) Вис ра Ариг (1864)-т хожигдлоо. Өчигдөр орой манай эмэгтэй дөрвөл хоёрдугаар тойргийнхоо тоглолтыг дөрвөн их мастертай Их Британийн шигшээ багтай хийжээ. Британийн шатарчид эхний та вилаа Андоррагийн шигшээ багтай хийж, 3.5:0:5-аар хожсон байна.
Д.ГЭНЭЭ