“Лондон 2012” паралимпийн байт харвааны тэмцээний шөвгийн наймд шалгараад байсан манай тамирчин ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын тамирчин Гао Фаншиантай өрсөлдөж яллаа. Тэрбээр урьдчилсан шатнаас нэгээр шалгарсан хятад харваачийг гурван үеийн турш илүүрхэж 6:0 (25:24, 24:21, 24:21)-ээр буулган авсан байна. Ингэснээр тэрбээр есдүгээр сарын 4-нд их шөвөгт мөнгөн медалийн төлөө БНСУ-ын И Хва Сүктэй өрсөлдөхөөр боллоо. БНСУ-ын энэхүү харваач “Бээжин 2008” паралимп болон ДАШТ-д хоёронтаа түрүүлж байжээ. Гэхдээ түүнд ялагдсан ч хүрэл медалийн төлөө харвах боломж манай харваачид үлдэнэ.