Хэдхэн хоногийн өмнө Ц.Нямдоржтой Төрийн ордны гуравдугаар давхарт тааралдав. Өрөөнд нь хамт орлоо. Хэдэн үг солимоор байгаагаа хэлж “Танай намаас сонгогдсон гишүүд УИХ-д албан ёсоор бүлэгтэй болж чадахгүй байсаар анхдугаар чуулганыг завсарлуулчихлаа. Нийт сонгогчдын 40 хувийн саналыг авсан, УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь Парламентын үйл ажиллагаанд бүрэн эрхтэй оролцох боломжтой болохын тулд тэмцэхгүй хэтэрхий нунж дорой байгаа юм биш үү” хэмээн багахан өдөж ёворсон асуулт тавьж орхив. Тэгтэл анх уулзахад байсан түүний аядуу тайван байдал алдагдав уу гэлтэй болж “Надтай ярилцлага хийх гээд байгаа юм уу” гэснээ
-Бусадтай нийлж дөнгөж 42 суудалтай болсон, өөрсдөө олонх болоогүй байж энэ Ардчилсан намынхан УИХ-д 25 суудал авсан намыг бүлэггүй гэж үзэн хууль зөрчиж, хоёр тойрогт дахин сонгууль явуулахгүй боомилж байна. Сонгуулийн дүн бүрэн гарахад манай нам 29 суудалтай ч болох боломжтой байгаа. Тэгвэл АН манайхаас ердөө хоёр суудлаар илүү гарах юм. Тэгээд хамтарч Засгийн газар байгуулж байгаа эв сэл (“Шударга ёс”) нь Н.Энхбаярын асуудлаар АН-ынхнаас тэс өөр байр суурьтай, урьдчилан хэлж боломгүй алхам хийхэд бэлэн байгаа. Энэ эвсэл долоодугаар сарын 26-нд шиг билээ дээ, гурван заалттай тогтоол гаргасан байдаг юм. Заалт бүр нь “хэлмэгдүүлэл” гэсэн үгтэй. Засгийн газрыг бүрдүүлж байх явцад хэлмэгдүүлэл гарвал Засгийн газрыг хамтран байгуулах тухай хэлэлцээрээс гарна, Засгийн газрыг бүрдүүлсний дараа хэлмэгдүүлбэл Засгийн газраас гарна гэж тэр тогтоолд бий. “Хэлмэгдүүлэл” гэдэг нь Н.Энхбаярт шүүхээс ял өгөхийг хэлээд байгаа нь тодорхой шүү дээ. УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа 42 гишүүний 11 нь ийм бо дол той байсан. Ер нь одоогийн УИХ-ын олонх их эмзэг бүрэлдэхүүнтэй. Гэтэл нөгөө эвслийнхэн маань шүү хийн шийдвэр гарсны дараа энэ байр сууринаасаа ухрахаар нь би урвагчдын тухай ярьсан хэрэг. АН-ын дотоод зөрчил гэж бас сүрхий юм бий. 7-8 фракцтай, тэд нь хоо рон доо хэрэлдсээр байгаад на маасаа томилох сайд нарынхаа асууд лыг шийдэж чадахгүй нэг сар болоо биз дээ. Урьд нь ч фракцууд нь биенээ татаж унагасаар ирсэн. “Шударга ёс” эвслийнхэн нь бүлгийнхээ хурал дээр заамдалцсан сураг бий. Тэгэхлээр тэсрэх бөмбөг тэвэрсэн Засгийн газар байгаа биз. Дарьтай торх шиг Засгийн газар бий болсон хэмээн “шүршиж” байснаа миний тавьсан асуултыг санав бололтой “Өөрийн чинь хэлж буйг бидэнд хандсан шүүмжлэл гэж ойлгож байна” гээд
-Бүлгийг чинь олонхиос гуйж байгуулдаг юм биш. Сонгуулийн дүнгээр манай нам бүлэгтэй болчихсон. Нам нь татан буугдсан тохиолдолд л бүлгийг тарсанд тооцдог юм. Түү нээс биш УИХ-ын дарга сонгогдсо ноос хойш 24 цаг өнгөрвөл бүлэг бай гуулж болохгүй гэсэн заалт ямар ч хуульд байхгүй. Насаар хамгийн ахмад гишүү нээр чуулганыг даргалуулж байж УИХын даргыг сонгоогүй учраас л бид З.Энхболдыг хууль бусаар дарга болсон гэж үзэж, намын бүлэг байгуулснаа түүнд өргөн мэдүүлээ гүй юм. Өргөн мэдүүлчихвэл түүнийг хууль ёсны дарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болчихно. Бид өнөөдрийг болтол хүлээц тэй, тэвчээртэй хандлаа. Байдлыг хурцатгаад яах вэ. Олонхийн тархинд эрхбиш нүх сүв гарч магад гэж хүлээж байна. Тэгэхдээ тэвчээрт хязгаар бий.
-Танай намын бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга чуулган дээр мэдээлж бүрэн эрхийг чинь ба талгаажуулахгүй байгаа нь чухам ямар зорилготой байж болох вэ?
-Цэвэр улс төрийн зорилготой. Бид нийг оролцуулалгүйгээр чухал чухал асуудлыг өөрсдийн эрх ашигт нийцүүлж шийдвэрлэхийг зорьж байна. Юуны урьд Орон нутгийн сонгуу лийн хуулийг өөрсдийн санаанд нийцүүлж өөрчлөх нь. Цаашилбал тө рийн албан хаагчдыг хоморголон халж, оронд нь өөрсдийн хүмүүсийг томилох бэлтгэлээ бидэнгүйгээр базаах гэж байна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг улс төрийн албан тушаалтан болгохоор АН-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төс лийг хэлэлцэх гэж буй нь үүний нотол гоо. Эд төр засгийг хувьчлах нь. Монгол Улсыг өөрсдийн дур зоргын орон болгох нь.
-Хуулиас “УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор” гэсэн заалтыг хасах санаачилгыг танай бүлэг гаргаж болоогүй юм уу. Уг нь хуулийн төсөл санаач лаад оруулаад ирвэл хэзээ ч хэлэл цэхэд бэлэн гэж УИХ-ын дарга хэлээд байсан шүү дээ.
-УИХ-д МАН-ын бүлэг сонгуулийн дүнгээр нэгэнт байгуулагдчихсан учраас бид тийм санаачилга гаргах шаардлагагүй. Бүлгийг Үндсэн хууль, сонгууль байгуулчихдаг юм. Түүнийг чуулган дээр уншаад сонсгочих үүргээ л УИХ-ын дарга хэрэгжүүлэхгүй байна.
-УИХ-ын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарын санаачилсан төслийг олонхийг бүрдүүлж буй гишүүд дэмжих болов уу.
-Мэдэхгүй. Ээлжит бус чуулганаар л лав хэлэлцэхгүй нь нээлт дээр УИХ-ын даргын хэлсэн үгнээс тодорхой боллоо. Хууль зөрчин байж, ямар ч үнээр хамаагүй биднийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж ол гохгүйг хичээж байна. Уг нь УИХын дарга чинь Парламентаа элэг бүтэн байлгахыг зорих учиртай юм. Гишүүнээ бүрэн эрхээ эдлэх бололцо огоор хангах үүрэг УИХ-ын даргад бий шүү. Эс тэгвэл бид энд сууж байх хэрэггүй болно.
-УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж үзэж та бүхэн Үндсэн хуулийн цэцэд хандсаныг өдий болтол яагаад хэлэлцэхгүй байгаа юм бол?
-Цэцийн гишүүд нь амарч явдаг юм болов уу, чимээгүй л байх юм. Бид УИХ-ын даргыг манай намын бүлгийн эрхэнд халдсан, үүгээр уламжлан сонгогчдын маань эрхэнд ч бас халдсан гэж үзэж Цэцэд мөн хандахаар болсон. Бидний өргөдөл гомдлыг Цэц хэлэлцэж шийдвэрээ гаргах биз ээ. Цэц үнэхээр хараат бус байдаг юм бол Үндсэн хууль зөрчсөн эдгээр үйлдлийг буруутгасан шийдвэр гаргах ёстой.
-Энэ удаагийн сонгуульд санал тоолох автомат машин хэрэглэсэн нь хэл ам нэлээд дагуулж байна. ИХН-ынхан хянал тын гар тооллого хийж, машины тоо ллогын дүнтэй харьцуулж олон нийтэд мэдээлэхийг СЕХ-ноос саяхан шаардсан. Танай намын зүгээс ийм шаардлагыг сонгуулийн дараахан тавьсан. Энэ шаард лагыг чинь хүлээж авмаар бололтой юм УИХ-ын дарга хэлж бай сан санагдана. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей саяхан нэг сонины сурвалжлагчтай ярилцахдаа хэлснээс үзвэл гар тооллого хийх шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой. Түрүүчийн маргаан, хэл ам ший дэгдээгүй, нэг тийш болгоогүй, автомат тооллого алдаагүй юм байна гэдгийг нотлоогүй байтал УИХ-ын дарга “… аймаг, сум, дүүргийн сонгуулийг энэ жил амжилттай явагдсан УИХ, Нийслэлийн сонгуулийн сайн туршлага, тухайлбал, санал тоолох машин хэрэглэхээр УИХ-ын зарим гиш үүн хуулийн төсөл өргөн бариад байна” гэж сая хэллээ.
-Ийм машин хэрэглэх тухай шийдвэр чинь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө гарсан юм. Машин хэрэглэх тухай шийдвэр гарахаас өмнө тэдгээрийг авахад зарцуулах мөнгийг нь баталчихсан. Тэгэхээр хүүхэд эхээс төрөхд өө толгой нь эхэлж цухуйдаг бол санал тоолох автомат машин хэрэг лэх, авах тухай шийдвэр хөлнөөсөө эхэлж гарсан гэлтэй. Хүн төрөлхтөн энэ машинаас нэгэнт татгалзаад дуусч байна. Америкийн бүх шатны сонгуульд энэ машин будлиан тарьсан баримт бий. Манай аюулгүйн алба энэ талаар нэг биш удаа эрх бүхий танилцуулга явуул сан ч хэн ч тоогоогүй. Тийм болохоор бид уг машиныг хэрэглээд алдаж уу, онож уу гэдгийг нотлох ёс той. Эргэлзээг тайлах учиртай. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн сонгуулийг хүн будлиантуулдаг, машин будлиан туулдаггүй нь батлагдсан гэж хэлсэн удаатай. Тэгвэл Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийг луйвардсан гэж хэлээд байдаг. Тэрбээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрдөггүй. Содномцэрэнгийн хээр бол Н.Энхбаяр 2009 онд луйвардуулсан нь үнэн болж таарч байгаа биз. 2012 оны сонгуулиар автомат санал тоологч АН-д хэдэн суудал илүү авч “өгөө” юм биз.
-УИХ-ын даргыг та нарын орол цоогүйгээр яаран сандран сонгосон нь танай намын Бага хурлын талаар Ардчилсан намынхан ташаа мэдээлэл авснаас үүдэлтэй юм гэж дуулдсан. Энэ талаар өөрт тань дуулсан мэдсэн юм байна уу?
-З.Энхболд энэ албан тушаалд очих гэж их адгасан юм билээ. Албан тушаалд тэгж адгаж хэрэггүй л дээ. Тэгэхдээ адгах шалтгаан өөрсдөд нь байсан байна лээ. УИХ-ын даргын суудлыг Ардчилсан намынхан уг нь З.Энхболдоос өөр хүнд амлаж байснаа буцчихсан юм билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо байгуулдаг чуулган дээр Нямжавын Батбаяр долоон гишүүний карт сугалж гарсан чинь үүнээс л үүдэлтэй юм шүү дээ.
И.РЭНЧИНХАНД