МАХН-ын нарийн бичгийн дарга нар ням гаригийн үдэш хуралдаж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар ярилцжээ. Орон нутгийн сонгуульд МАХН-аас дэвшигчдийг бүсийн чуулга уулзалтын дүнд тодруулах аж. МАХН-ын Зүүн бүсийн чуулга уулзалтыг Дорнод аймгийн төвд, говийн бүсийн чуулга уулзалтыг Дорноговь аймгийн төвд, төвийн бүсийн чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт, хангайн бүсийн чуулга уулзалтыг Архангай аймгийн төвд, баруун бүсийн чуулга уулзалтыг Ховд аймгийн төвд энэ сарын 9-нд нэгэн зэрэг зохион байгуулах юм байна. Харин нийслэлийн бүсийн хуралдааныг есдүгээр сарын 16-нд хийхээр товложээ.