Өнгөрсөн даваа гаригийн орой Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Билэгт шинэ албаа авуутаа тус байгууллагыг бужигнуулж эхлэв. ЦЕГ-ын харьяа газар, хэлтсийн дарга нар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, халаа сэлгээнд өртөх албан тушаалтнуудын дараагийнх нь хэн бол хэмээн түгшүүртэй өдрүүдийг үдэж байна. Засгийн газрын хуралдаанаас ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн олон Ганболдуудын нэг, хурандаа Ш.Ганболдыг томилсон юм. Хурандаа Ш.Ганболд нь цагдаагийн, тэр тусмаа эрүүгийн мэргэшсэн ажилтан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийг нэг хэсэг удирдаж байсан тэрбээр дээрх албанд очихоосоо өмнө ЦЕГ-ын Мэдээлэл, судал гааны төвийн орлогч даргаар ажил лаж байсан юм билээ. Тус газрын дэд даргаар ажиллаж байсан Р.Чингисийн оронд хуран даа Ж.Ганбаатарыг томиллоо.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан энэ хурандаа хэдэн сарын өмнө албанаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан гэх юм. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хурандаа Л.Энх-Амгалан, Р.Чингис нарыг одоогоор ямар нэг ажилд томилоогүй байна. Цагдаагийн шинэ даргын яаран хийсэн бас нэг халаа сэлгээ нь тус газрын гол нэгж болох Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн газ рын дарга нар байлаа. УМБГ-ын дар гаар хурандаа Ц.Бат сүхийг томилов. Энэ залуу тус газрын Эрэн сурвалж лах хэлт сийг ахалж байсан юм. Тус га зарт жирийн тө лөөлөгчөөс эхлээд олон жил ажил ласан тэрбээр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хө нөөсөн хэргийг илрүү лэх Аж лын хэсэгт ажиллаж байсан юм билээ. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газ рын дар гаар дэд хурандаа Ууганбаяр томилогдов. Тэрбээр тус газрын нэг хэлтсийн даргаар ажиллаж байж. Б.Билэгт дарга Тамгын газрынхаа даргаар цагдаагийн ажилтан асан Д.Адъяа базарыг сонгов. Цагдаагийн академи төгссөн энэ залуу сургуульдаа багшилж байгаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт болсон юм. Цагдаагаас эхэлсэн халаа сэлгээ удахгүй Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд үргэлжилж магадгүй байгаа талаар Засгийн газарт ойр эх сурвалж өгүүлэв.