УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж, дургүйцлээ илэрхийлэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хорооны иргэдийг төлөөл өн Д.Мягмар, Д.Дашдаваа, Р.Батх үү нарын арваад оршин суугч өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. “УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн иргэд бидний итгэлийг хүлээн хоёр дахь удаагаа Парламентын гишүүнээр сонгогдоод буй Г.Баярсайханыг огт гэмгүй байхад нь У.Хүрэлсүх балмад авир гарган Төрийн ордонд шанаадаж унагахыг хараад тэвчсэнгүй” гэж иргэн Д.Мягмар хэллээ.
“У.Хүрэлсүх өөрийгөө цэргийн хурандаа гэж хэлнэ лээ. Хошууч, дэд хурандаа явсныг нь санахгүй л юм. Монголын арми хүнийг арай ч ингэж хүмүүжүүлдэггүй байх. МАНын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намаа сонгуульд ялагдуулсан буруутан нь У.Хүрэлсүх өөрөө шүү дээ. Гэмээ цайруулж, намдаа хайртай хүн болох гэж зориуд нөхдийнхөө өмнө зодоон цохион хийсэн болов уу.
Эхлээд С.Эрдэнэ гишүүнтэй маргалдсан боловч, давжаа биетэй, зодолдож чадахгүй гэдгээр нь Г.Баярсайхан гишүүнийг шанаадсан гэж бид үзэж байна. Тиймээс У.Хүрэлсүхэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Г.Баярсайхан УИХын Ёс зүйн дэд хороог даргалдаг хүний хувьд, хэрэв өөрийнх нь гэм бий бол хариуцлагаа үүрнэ биз” гэж Чингэлтэй дүүргийн сонгогчид ярьж байна.