2013 оны нэгдүгээр сарын 23. Энэ өдөр Францын цэргүүдэд эзлэгдсэн Малигийн Диабали хотоос Исламын шашинтнууд зугтан гарч байв. Мөн Тасман ойролцоо усанд сүйрсэн хөлөг онгоцыг аврах ажиллагаа явагдаж байлаа. Барак Обама хоёр дахь удаагийн тангарах өргөх ёслолдоо бэлтгэсээр... Харин энэ өдөр “Реал”-ын хаалгач Икер Касильясын хувьд багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд тоглосон сүүлийн өдөр нь байлаа.
Касильяс зөвхөн “Реал” жийгдсэн гэвэл үгүй байжээ. Гуравдугаар сард Испани-Финландын хооронд болсон ДАШТ-ий урьдчилсан тоглолтод шигшээгийн дасгалжуулагч Дель Боске багийн ахлагчаа сэлгээнд үлдээж, В.Вальдесийг үндсэн хаалгачаар тоглуулав. Касильясын хувьд дасгалжуулагч Жозе Моуриньотой таарамж муу байсны улмаас үндсэн бүрэлдэхүүнээс хасагдаж, улмаар тоглолтын дадлага тааруу шалтгаанаар шигшээгийн байраа алдсан. Харин португал мэргэжилтэн явсны дараа дахин №1 болно гэж итгэж байлаа. Гэвч байдал хэвээрээ. Шинэ дасгалжуулагч К.Анчелотти түүнийг сэлгээнд үлдээж, Д.Лопесийг тоглуулсаар.
Marca сонинд бичсэнээр Анчелотти лигийн тэмцээнд Лопесийг, цомын тоглолтуудад Касильясыг талбайд гаргахаар шийдээд байгаа аж. Касильяс, Моуриньогийн хоорондын “дайн” олон янзын шалтгаанаас улбаатай хэмээн хэвлэлүүд таамагладаг. Эхнийх нь Испанийн шигшээтэй холбоотой. Моуриньо ямар ч хүнийг өөрийн арга барилаар тоглуулахыг хүсдэг. Харин Касильяс шигшээ багийн стилээр тоглохыг илүүд үзсээр иржээ. Энэ нь зөрчлийн эхний хэсэг. Хоёрдугаарт Касильяс багийн хаалгачийн дасгалжуулагч Сильвиньо Лоуротой ойлголцдоггүй байв. Өнөөх Лоуро нь Моуриньогийн сайн найз. Каси льяс сайн хаалгач гэдэг нь маргаангүй ч бэлтгэлээ үнэн сэт гэлээсээ хийдэггүй байжээ. Эн дээс дасгалжуулагч, тоглогч хоёрын хоо ронд үл ойлголцол үүссэн юм.
Сүүлийн буюу гурав дахь шалтгаан нь түүний найз бүсгүйтэй холбоотой. Касильяс 2009 оноос спортын сэтгүүлч Сара Карбонеротай найзлах болсон. Энэ бүсгүй 2010 оны ДАШТ-ий үеэр Испанийн хөгжөөн дэмжигчдийн сайн танил болсон юм. Испаничууд ДАШТ-ий хэсгийн шатанд тааруу тоглосны гол буруутан нь энэхүү Карбонеро хэмээн испаничууд дүгнэлт хийж байв. Учир нь тухайн үед Касильяс түүнд бүх цагаа зориулж, хөлбөмбөгийг хоёрдугаарт тавих болжээ.
Үнэн худлыг нь бүү мэд, иймэрхүү таамгуудыг хэвлэлийнхэн дэвшүүлж байна. Касильяс нэгэнтээ Моуриньо руу “Бид нүүр, нүүрээ харан ярилцах хэрэгтэй байна” хэмээн хашгирсан нь тэвчээр барагдсан хүний үйлдэл гэлтэй. Ямартай ч мадридчууд Касильясыг улирлын сүүлийн хагасын турш талбайд гаргасангүй. Баг нь ч ямар нэг цом авсангүй. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг бурхан л мэдэх байх. Өнгөрсөн жил нэгэн хүлээн авалтын үеэр Касильяс, Рамос хоёр клубийн ерөнхийлөгч Ф.Перестэй уулзаж, ирэх зун нэг бол Моуриньо, эсвэл бид хоёр явах болно хэмээн хэлсэн гэдэг. Эцэст нь Моуриньо явж, тэр хоёр үлдсэнийг бид мэднэ.
Шинэ дасгалжуулагч Анчелоттигийн хувьд өөрийн бодолтой нэгэн. Гэвч клубийн ерөнхийлөгчийн нөлөөнөөс ангижирч чадаагүй бололтой. Франц мэргэжилтэн уг нь Месут Өзилийг багтаа үлдээхийг хүсч байв. Гэвч ноён Перес үүнийг хүсээгүй. “Реал”-ын ерөнхийлөгч герман плеймейкерийг яагаад явуулахыг хүссэний нарийн учрыг бид мэдэхгүй. Гэхдээ түүний шийдвэрээс болж мадридчууд нэгэн сайн тоглогчоо алдсан нь гарцаагүй үнэн. Өзил “Реал”-д гурван улирлыг үдэхдээ нийт 74 гоолын дамжуулалт өгсөн сүрдэм үзүүлэлттэй. Энэ нь Иньеста, Хавигийн хослолоос ч илүү гэсэн үг. Өнгөрсөн улиралд л гэхэд нийт тэмцээнд 23 дамжуулалт багийн андууддаа өгчээ. Чухам түүний дамжуулалтуудын ачаар Роналду олон гоол хийсэн юм. Гэхдээ одоо энэ залуу шинэ улиралд “Арсенал”-ын төлөө хүчин зүтгэх болно. Шилдэг хаалгачаа сэлгээнд суулгаж, довтолгоо эхлүүлдэг гол хүнээ үдэн явуулсан хэрнээ нэг хөлбөмбөгчийг 100 саяар авч буй “Реал”-ын үйлдлийг шүүмжлэх хүн дэндүү олон. Гэвч эрхэм Перес өөрийнхөөрөө зүтгэсээр. Энэ нь эцэстээ юунд хүргэхийг хүлээх л үлдэж байх шиг.
Г.БАЯРСАЙХАН