Цэцэрлэг бол хүүхэд саатуулах газар бус тэнд хүүхдүүд хөгжих ёстой. Үүний тулд багш өөрөө хөгжсөн байх шаардлагатай. БСШУЯ-аас багшийн хөгжилд зориулсан олон ажлыг үе шаттай явуулж байна. Энэ удаа БНСУ-ын Глокал олон улсын нийгмийн халамжийн төвтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулан “Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг БНСУ-ын урлагийн дээд сургуулийн багш удирдан явуулсан бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр сурч буй оюутан гээд нийт 80 орчим хүн хамрагдлаа.