Их, дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрдмийн баяраа зөв, соёлтой тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас уриалга гаргажээ.
- Эрдмийн баярыг сурсан, мэдсэн мэдлэгээ багш, хамт олон, эцэг, эх гэр бүлдээ болон бусдад тайлагнах, сурталчлах байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх
- Нийслэлийн ногоон бүс, хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад анги хамт олноороо явахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Хотын ойролцоох ногоон бүсэд амралт, зугаалгаар явахад ойн хээрийн түймэр, гал, усны аюулаас урьдчилан сэргийлье.
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн өөрсдийн эд зүйлийг хямгадаж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмж байх
- Эрдмийн баярыг гэмт хэрэг, зөрчилгүй амар тайван, зөв боловсон тэмдэглэн өнгөрүүлье.