Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс жил бүр зохион байгуулдаг ажил олгогчдод зориулсан уулзалт, зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уулзалтаар тус хэлтсийнхэн харилцагч, ажил олгогчдодоо хийсэн ажлаа тайлагнаж, тэргүүний ажил олгогч, хамгийн олон жил хамтарч ажилласан, олон даатгуулагчтай, нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол, хугацаанд нь төлдөг гэсэн үзүүлэлтээр 50 аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжлөл гардуулав. Мөн шилдэг нягтлан бодогч нарт НДЕГ болон нийслэлийн Нийгмийн даатгалын газрын жуух бичиг өгчээ.